ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 40 саяд хүрнэ

O.Admin
7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн Г.Очирбат, Гашуунсухайт боомтын захиргаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Зам тээврийн яамдын төлөөллүүд багтаж байна. УИХ болон Засгийн газраас гарсан шийдвэрийг төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, саналын нь сонсож зарим үүрэг даалгаварыг өгч байна.

Монгол Улсын гадаад худалдааны гол боомт Гашуунсухайтад Боомтын сэргэлтийн хүрээнд өргөтгөл, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа.

Тодруулбал, хуучин байсан боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, Зорчигчийн шалган нэвтрүүлэх 4188м2 цогцолбор барилгыг өргөтгөн шинэчилж, зорчигч ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарц байсныг 3, экспортын 1 гарц байсныг 3 гарцтай, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 12 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо дохиолол камержуулалт зэрэг ажлууд хийгдсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал даруй 3 дахин нэмэгдэх боломж бүрдсэн.

Улсын хэмжээнд энэ онд 70 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Үүний 40 сая тонныг Гашуунсухайт боомт дангаараа экспортлох хүлээлттэй байна. Энэ нь боомтын сэргэлтийн бодлого үр өгөөжөө өгсний илрэл болж байна.

Мөн Гашуунсухайт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр бохир ус цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна