“Босоо Ноён” клубын тамирчин И.Цэлмүүн Шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

O.Admin
2 цагийн өмнө

Итали улсад 12 хоногийн турш үргэлжилсэн Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубын тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн аваргад тэргүүлсэн хүүхдүүд ирээдүйн шатрын спортын өнгө төрхийг тодорхойлдог байна. Монгол Улсын хувьд өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан. Таван жилийн дараа тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын Дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авчирлаа.

И.Цэлмүүн нь дөрвөн настайгаасаа шатрын спортоор хичээллэсэн бөгөөд таван настайгаасаа эрчимтэй хичээллэж, 2020, 2022, 2024 онд Улсын аваргын болзол хангаж байжээ. Харин түүний дүү И.Цэлмэг нь таван настайдаа хичээллэж, зургаан настайдаа Улсын аваргын болзол хангасан бол долоон настайдаа хоёрдугаар байрт шалгарч байсан амжилтын эзэд юм.