ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Шинэ хоршоо"-ны хөрөнгө оруулалт 558 тэрбум төгрөгт хүрчээ

O.Admin
3 цагийн өмнө

Өнөөдөр болсон улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх хүрээнд сум, баг бүрт хүрч ажиллахаар болжээ. 

Өөрөөр хэлбэл, 330 суманд шуурхай бүлэг ажиллуулах шийдвэр гаргасан аж. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элсэж, хөнгөлттэй зээлэнд 5408 хоршооны 17,089 малчин хамрагдаад байна.

Хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 гаруй хувийг малчин хоршоологчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.