Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жаргалын Занабазарыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор томилжээ. Ж.Занабазар нь Монгол Улсад анхны уурхайн хаалт хийсэн цөөхөн инженерүүдийн нэг бөгөөд “Уул уурхайн хаалт, хаягдал хүдэр боловсруулах технологийн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.
Туршлагатай, ажил мэргэжилдээ мэргэшсэн шилдэг удирдагч хэмээн түүнийг Аймгийн Засаг даргын орлогчоор дэвшүүлэн томилсон аж. Түүний намтарыг хүргэе.
Мэргэжил:
•Уул уурхайн инженер
Ажилласан байдал:
•2012-2014 онд “Бороо гоулд”ХХК, Нуруулдан уусгах хэлтсийн инженер
•2014-2016 онд “Бороо гоулд”ХХК, Ерөнхий инженер
•2017-2018 онд Ханбогд сумын Засаг даргын орлогч
•2018-2019 онд Ханбогд сумын ИТХ-ын дарга
•2021-2022 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
Сонгуульт ажил:
•2016-2020 онд Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч
•2020-2024 онд Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч
•2020-2024 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч
•2020-2024 онд ”Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн ТУЗ-ийн гишүүн