Дүүргийн хөрөнгө оруулалтаар 10м.куб хог шахаж ачих зориулалтын Хьюндай HD170 маркийн хоёр автомашин, 6м.куб хог шахаж ачих зориулалтын HD78 маркийн хоёр автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг сүүлийн жилүүдэд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын автомашиныг шинэчлэх, ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн гар ажиллагаа багасгасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 57 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээврийн байгууллагуудын автомашинуудыг бүрэн шинэчиллээ” гэв.
Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын хоёр автомашин, нуух цэвэрлэх долоон жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өгсөн байна.