ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ability Expo 2024" гуравдахь жилдээ амжилттай зохион байгууллаа

O.Admin
2024-12-02

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хайнд про технологийн компани хамтран "Ability Expo 2024" 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү экспо арга хэмжээ нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулж буйгаараа онцлогтой.

Арга хэмжээний үеэр Хүртээмж-Шийдэл инновацийн уралдааны шилдэг багуудыг тодруулж:

I байр Хөгжлийн хөтөч баг

II байр Но ми ко баг

III байр Мэлмий баг

Тусгай байр Axleth баг тус тус шалгарлаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд 20 аж ахуйн нэгж байгууллага оролцсон юм.