ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Реппер Сексцагаанбогд зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

O.Admin
2 өдрийн өмнө

Уран бүтээлийн нэр болох "Сексцагаанбогд" нэрээрээ олонд танигдсан реппер Б.Гантулгыг өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөрөө томилсон билээ. 

Гэсэн ч реппер залуугийн гудамжинд найз бүсгүйтэйгээ зүй бусаар харьцаж, цохиж түлхэж буй согтуу бичлэг цацагдсаны дараа залуу уран бүтээлч, найз бүсгүйнхээ хамт олон нийтийн сүлжээгээр уучлалт гуйж байсан. 

Гэсэн ч олон нийт түүнд шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын сонгуулиар намд үйлчилсний шагналд зөвлөхийн суудлаар шагнууллаа, ёсзүйгүй увайгүй атлаа залууст зөвлөж чадахгүй гэх мэтээр дайрч, шүүмжилсээр байсан учраас өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бололтой.

Б.Гантулгын тухайд "Залуус улс төрийн идэвхтэй байх ёстой. Бид гаднаас хараад шүүмжлээд суух бус өөрсдөө оролцоотой байх ёстой" хэмээн уг албан тушаалд очсон шалтгаанаа тайлбарлаж байсан билээ.