Инфлүүсэр, нөлөөлөгч Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус өчигдрөөс эхлэн Төв талбайд утааг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн билээ.
Ч.Ганжавхлан энэ тухайгаа "Яг одоо хүүхдүүд нь эмнэлэгт коридорт хэвтэж байгаа ээж, аавууд комент оруулаач гэхэд 40 минутад 1200 хүн орж ирсэн шүү. 1200 ээж эмнэлэгт байна гэсэн үг шүү дээ. Энэ чинь онц байдлын хэмжээнд очихоор байгаа биз дээ. Бид зүгээр яваад байж болохгүй. Амьсгалмаар байна. Хүүхдүүд нь сургуульд биш эмнэлэгт байна.
Асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Бид оройтож дуугарч байна. Хүмүүс дор бүрнээ жагсаж, тэмцье. Нийгмийн хамгийн том асуудал болоод ирэх үед улстөрчид гарч ирнэ шүү. Ийм асуудлыг шийдэж байж сайн Засгийн газар, улстөрч гэж явах ёстой биз дээ. Дор бүрнээ ингээд чимээгүй яваад байвал тэд тоохгүй юм шиг байна. Нэг сарын хугацаанд ойрын шийдлүүдийг хиймээр байна. Цаашдаа урт хугацааны төлөвлөгөөг гарга.
Ковидоос илүү утаагаар хүмүүс үхэж байна. Угаартаж нас барсан хүмүүс олон байхад үүнийг онц байдлын хэмжээнд авч үзэхгүйгээр шинэ жил тэмдэглээд явж байгаа нь өөрөө асуудал шүү. Хэдэн ч төгрөг тараадаг бай гал л түлж байгаа бол утаа бол утаа л гарна" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэгвэл төрийн анхааралд хүргэж, утааны асуудлаар сонсгол зохион байгуулах цахим гарын үсэгт 41 мянга гаруй иргэн нэгдээд байна. Иргэн та ч бас petition.parliament.mn дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.