Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Манама-2024” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

O.Admin
1 өдрийн өмнө

Бахрейны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Манай улсаас уг тэмцээнд гурван тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн 71, 76 кг-ын жинд өрсөлдсөн тамирчдын амжилтыг бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр мөнгөн медальт хүртэв. Тодруулбал, огцом өргөлтөөр 116 кг, түлхэлттэй өргөлтөөр 137 кг, нийлбэр дүнгээр 253 кг-ыг өргөсөн юм. Ингэснээр огцомд мөнгө, түлхэлттэй өргөлтөөр V, нийлбэр дүнгээр IV байр эзэллээ.

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн хувьд

  • 2017 оны ДАШТ хүрэл /Огцом /
  • 2019 оны ДАШТ хүрэл /Огцом/
  • 2021 оны ДАШТ мөнгө /Огцом/
  • 2021 оны ДАШТ мөнгө /Түлхэлттэй/
  • 2021 оны ДАШТ алт /Нийлбэр/
  • 2022 оны ДАШТ мөнгө /Түлхэлттэй/
  • 2024 оны ДАШТ мөнгө /Огцом/ гэсэн амжилтын эзэн боллоо.

Түүний жинд Хятадын тамирчин Лиао Гуйфанг 278 кг-ыг өргөж алт, Египетийн Ахмед Сара Мохамед 262 кг-аар мөнгө,, БНАСАУ-ын Ким Кёон Гёон 261 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.