ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системээрээ харах боломжтой боллоо

O.Admin
12 цагийн өмнө

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор тэтгэврийн нөөц сантай байхаар тусгасан байдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр тэтгэврийн нөөц сангийн данстай боллоо.  

Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ амжилттай нэвтэрсний дараа Профайл хэсгээс “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” цэс дээр дарснаар өөрийн төлж буй даатгалын шимтгэлээс нэрийн дансны үлдэгдлээ харах, хянах боломжтой. Тус дүн нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөс хамааран өөрчлөгдөж нэмэгдэнэ.  

Тус дансанд ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1, даатгуулагчийн төлөх 1, нийт 2 хувийн шимтгэлийн орлогоос.

 Харин сайн дураар даатгуулагчийн тухайд мөн адил 2 хувийн шимтгэлийн орлогоос хуримтлал үүсгэж байгаа дүн юм.  

Түүнчлэн дээрх хуулийн 29.6-д даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэхээр тусгасан. Тэтгэвэр өвлүүлэх харилцааг дээрх хуулийн 29.8 дахь хэсэгт зааснаар нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээг тооцон гаргаж үлдсэн хөрөнгийг өвлүүлэх юм.   
Цахимаар шийдэж, цагаа хэмнэе. E-Mongolia