ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээг түр хаалаа

O.Admin
2024-12-27

Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээг өнөөдрөөс эхлэн 2025 оны нэгдүгээр сарын нэгний 01:00 цаг хүртэл түр хааж байна.

Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан дараах үйлчилгээг түр авах боломжгүй болохыг ЦХИХХЯ мэдэгдлээ.

Үүнд:

  • Жолоодох эрхийн үнэмлэх захиалах
  • Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (1 жил)
  • Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (2 жил)
  • Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (3 жил) үйлчилгээ багтжээ.