Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага ажиллаж байна. 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө цас бага хэмжээтэй орсон боловч 215 хүний бүрэлдэхүүнтэй, 25 техник, 55 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа үүсэхээс сэргийлсэн арга хэмжээг авч ажиллалаа.
Бүх байгууллага жижүүрлэн хонож, үүрийн 04:00 цагаас эхлэн мөстөж халтиргаа үүсэх эрсдэл бүхий өгсүүр, уруу, эргэлт, даваа хэсгүүдэд давс, бодис цацаад байна.
Өглөөний 06:30 цагийн байдлаар авто замын зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2 тонн давс зарцуулсан. Нийт 1409 тонн давс, 783 тонн бодисын үлдэгдэлтэй байна.