ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн дэглэм тогтоохоор санаархсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юныг баривчлах тушаал гарчээ

O.Admin
2024-12-31

Энэ сарын 03-ны өдөр цэргийн эргэлт хийхээр санаархсан, хууль бус үйлдлийг зохион байгуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж онц байдал зарласан, улмаар бослого зохион байгуулахаар санаархсан гэх үйлдлээсээ болж албан тушаалаасаа түр түдгэлзээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах тушаалыг Сөүлийн шүүхээс өнөөдөр өглөө гаргажээ.

Түүнийг хууль сахиулах байгууллагаас хүргүүлсэн байцаалт өгөх хүсэлтийг гурван удаа үл хүндэтгэж, хугацаандаа ирээгүй гэж үзэн, баривчлах тушаал гаргуулахаар шүүхэд хандсаныг үндэслэлтэй гэж үзсэн байна. Ингэснээр баривчлах ялтай байгаа Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч болж байгаа аж.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба мөрдөн байцаагчдыг цэргийн аюулгүй байдлын үүднээс шүүхээс зөвшөөрөгдсөн нэгжлэг хийхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Юны албан ёсны оршин суух газар руу нэвтрэхийг хориглосон учраас уг тушаалыг биелүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Хэдийгээр Юн ерөнхийлөгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй ч бослого гаргасан, эх орноосоо урвасан гэх хэрэгт энэ нь хамаарахгүй.

Ерөнхийлөгч Юны өмгөөллийн багийнхан тагнуулынханд бослогыг мөрдөн шалгах хууль ёсны эрх мэдэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд зарчмын хувьд өмнөх Засгийн газрын үед өөрчилсөн одоогийн тогтолцооны дагуу цагдаагийн байгууллага мөрдөн байцаах эрх мэдэлтэй байдаг хэмээжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга О Дун Вун хэлэхдээ, “Эрэн сурвалжлах тушаалаас ялгаатай нь шүүхээс гаргасан баривчлах, баривчлах тушаалд Ерөнхийлөгч хүртэл хуулийн дагуу саад болохгүй” хэмээжээ. Эргэн сануулбал, Ерөнхийлөгч Юн Сог Ёолыг зургаан цаг гаруй үргэлжилсэн цэргийн дэглэм тогтоох шийдвэрээс нь шалтгаалан сөрөг хүчний мэдэлд буй Үндэсний ассемблейгаас нь энэ сарын 14-ны өдөр огцруулахаар санал гаргаж, олонхи нь нэгдсэн бөгөөд улмаар түр хугацаанд албан тушаалаас нь түдгэлзээд буй. Тэгвэл Үндсэн хуулийн цэц Юныг албан тушаалаас нь огцруулах уу, эсвэл эргүүлэн томилох уу гэдгийг хэлэлцэж эхэлжээ. Түүнийг эгүүлэн албан тушаалд нь томилох эсэхийг 180 хоногийн хугацаанд багтаж хэлэлцэх нь ээ.