Өмнөговь аймгийн Онцгой комисс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, томуу, томуу төст өвчлөлийн талаарх асуудлыг хэлэлцэж, томуу, томуу төст өвчлөл дэгдэлтийн үеийн түвшинд хүрсэн нөхцөл байдал үргэлжилж байгаатай холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1.Даланзадгад, Баян-овоо, Ханбогд, Цогтцэций сумдын цэцэрлэгийн цахим сургалтын үйл ажиллагааг 2025 оны нэгдүгээр 10-ны өдрийг дуустал хугацаанд сунгаж, энэ хугацаанд дээрх сумдын хүүхэд харах, өдөр өнжүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.
2. Цахим сургалтын хугацаанд бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтан, албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох арга хэмжээ авахыг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага үүрэг болголоо