ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс хоёр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор зургаан гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд зургаан объектод нэгжлэг хийв.