ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй болсон учир 5-6 айл нүүжээ. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрсний ус их хэмжээгээр нэмэгдсээр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан тухайн байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажиллалаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “2024 оны зун бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээ нь, Шар хад, Амгалан, Ногоон нуур, Баянзүрх дүүргийн “Натур” хэсгийг нэрлэж болно.

Хоёрдугаар сар гараад халиа тошингийн хэмжээ улам бүр нэмэгддэг. Улмаар хавар шар усны үер буудаг. Манай байгууллагын зүгээс үерийн хамгаалалтын далан бүхий 14 байршил дээр 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нээс зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна” гэлээ.