“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна. Тухайлбал,
-
Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно.
-
Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан.
-
Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 243 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 123 их наяд төгрөг буюу 51 хувь нь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 120 их наяд төгрөг буюу 49 хувийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
-
Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.