Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өглөө 06.42 цагт 50 настай эмэгтэй иргэн Э нь 16 болон 26 настай хоёр охины хамт угаартсан, ухаангүй байдалтай олдсныг цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээлгэн өгснөөр гэр бүлийн гурван хүний амийг аварчээ.
Иймд угаарын аюулаас сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.