Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд өнөөдөр ээлжит даваа гарагийн шуурхай хуралдаанаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцжээ.
Тодруулбал, үйлдвэрийн хэмжээнд шахмал түлшний түүхийн эдийн нөөц /мидлинг/ 175813 тн байгаа бол нийслэлийн хэмжээнд 28 агуулахад 55302 тн түлшний нөөцтэй байна гэсэн мэдээлэл өгчээ.
Хуралдаанаар,
-Үйлдвэрт ажиллаж байгаа сэрээт өргөгч, шакмен машины кабин халаагчийг яаралтай шийдвэрлэхийг,
-Үйлдвэрүүдийн удирдлагуудыг 2025 онд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргахыг,
-ТУЗ-ийн 24-р тогтоол хэрэгжиж байгаатай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод үйлдвэрийн ажилчдыг бие биенээ нөхөн ажиллах асуудлыг тусгах, ХАБ-ын чиг үүргийн тусгахыг,
-2025 оны Худалдан авалтын төлөвлөгөө батлагдахтай холбоотойгоор төлөвлөгөөнд онцгой анхаарал хандуулахыг шуурхай хурлаас үүрэг болголоо.