БНСУ-ын Их сургуулиудаас улсдаа дээгүүрт ордог Шинхан их сургуулийн удирдлагуудыг аймгийн Засаг дарга холбогдох албаныхан хүлээн авч уулзан хамтын ажиллагааны хэлэлцээр зохион байгууллаа. Тус сургуульд 2000 гаруй гадаад оюутнууд байдаг бөгөөд үүнээс 1000 гаруй оюутнууд нь манай улсаас суралцдаг байна.
Шинхан их сургууль нь олон улс тэр дундаа манай улсад хамтын ажиллагааны чиглэлээр сайн үйлсийн аян, тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд 15 жил болсон байна.
Энэ удаа манай аймагтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан сурагч солилцоо, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн ахмадын сувилалд ажиллангаа сурах тэтгэлэг олгох зэрэг боломжоор цаашид ханган ажиллахаа илэрхийллээ. Мөн сайн үйлсийн аяны хүрээнд жил бүр галын болон түргэн тусламжийн машиныг нэг улсад олгодог бөгөөд энэ удаа Өмнөговь аймагт түргэн тусламжийн авто машиныг олгоно гэдгээ албан ёсоор илэрхийллээ.
Аймгийн удирдлагуудын зүгээс хамтран ажиллахаар манай аймгийг зорин ирсэнд талархал илэрхийлээд суралцах хүсэлтэй оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, “Жаргалан” төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, ажиллах хүний нөөцийг БНСУ-д туршлага судлуулах, өөрийн мэргэжилтнүүдийг манай аймагт ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтарч ажиллах саналуудыг илэрхийлсэн уулзалт болж өндөрлөлөө.