Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” дөрөвдүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө 03:57 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа таван ханатай хоёр гэр шатаж байсныг унтраасан аж.
Харамсалтай нь уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ нар өртөж, амиа алдсан байсныг, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. Галлагааны улирал эхэлсэн энэ цагт иргэн, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ анхааралтай байж цахилгааны утсаа аюулгүй болгох, гал түлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.