ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо

O.Admin
11 цагийн өмнө

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, зөвлөх С.Пүрэвсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийх, нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан зам, байгууламжийн гарцын стандартад хяналт, мониторинг хийх, VR технологи ашиглан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран энэ онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аян, “Хилийн ногоон бүс” санаачилгыг хэрэгжүүлэх болон баруун бүсийн аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гишүүдийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.