Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл нийслэлд өнөөдөр /2025.01.27/ эхэлж буйтай холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн масктай явуулах, МАСК ЗҮҮЖ хэвшүүлэхийг зөвлөж байна.
Хүйтний эрч нэмэгдэхээс гадна танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул Боловсролын яам Эрүүл мэндийн яамтай хамтран ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.