Автомашины ослоор амиа алдсан бүсгүйн эд эрхтэнг ар гэрийн зөвшөөрлөөр донор болгон авахдаа, бусад эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт холбогдон 2.6 жилийн ял аваад байгаа Хүний гавьяат эмч П.Батчулуунтай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд нар Цагдан хорих төвд очиж уулзжээ.
Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн хэлэхдээ “Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.
Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танд эмчийн ажлыг ойлгож, хүний эрхийг дээдлэн, ханган ажиллаж байгаад маш их баярлалаа.
П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна, баярлалаа" хэмээжээ.