ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Донтох эмгэгийн асуудлаар хамтарсан сургалт зохион байгуулав

O.Admin
11 цагийн өмнө

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ, Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг ТББ-тай хамтран Япон улсын донтох эмгэгийн салбар, анагаахын шинжлэх ухааны салбарын доктор, профессор, сэтгэл засалч эмч, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийг урин “Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Нямгэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар, Баривчлах төв, Баривчлах байр, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аддиктологийн төвийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Япон улсаас ирсэн зочид төлөөлөгчид тус улсын донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний талаар танилцууллаа.

Тус сургалтын үеэр Япон улсын зочид төлөөлөгч нарт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Баривчлах төвийн үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан туршлага солилцлоо.