Вашингтон хотын Р.Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд газардах гэж байсан 60 хүн тээвэрлэж явсан "American Airlines"-ийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн ойролцоох гол руу унажээ. Тодруулбал, нисэх онгоцтой Америкийн Нисэх хүчний Борт Бельвур дахь 12 дугаар бательоны "Black hawk" загварын нисдэг тэрэг мөргөлдсөн бөгөөд дотор нь цэргийн гурван албан хаагч явж байжээ.
Нисдэг тэрэгтэй мөргөлдөн сүйрсэн зорчигч тээврийн Bombardier CRJ700 нисэх онгоцны 18 зорчигчийн цогцсыг Потомак голоос гаргаж аваад байна хэмээн CBS телевиз мэдээллээ. Канзас мужийн Уичито хотоос нисэн ирж байсан бөгөөд исэх онгоц 60 зорчигчтой явж байжээ. Уг осол нь алан хядах ажиллагаа байсан хэмээх яриаг Холбооны мөрдөх товчоо няцаав.