Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаанаа хийж 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Энэ үеэр албаныхан хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өглөө.
НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр мэдээлэл өгөхдөө “Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь, эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх судалгааны тоо байна.Тиймээс залуусын архины хэрэглээг хязгаарлаж, хорих бус 0 градустай, пиво, дарс уух сонголтыг бий болгоё. Найз нөхөд, баяр ёслол дээр очоод дарвиж архидан согтуурах биш 0 градустай хэрэглээг санал болгоё.
Төрийн үйлчилгээг иргэнд нээлттэй, дарамт, чирэгдэлгүй байхад зорьж “шүүр” болон “шил” ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний тулд 2025 оныг Авлигын эсрэг жил болгон зарлалаа. Авто замын танхайралтай тэмцье. Авто замын хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдааг мөргөөд зугтах, сургууль орчмын бүсэд хурдаа сааруулах, анхаарал болгоомж, самбаачлах хугацаагаа анхаарч тооцохгүй давхиж байна.
Хорин жилийн дараах эх оронч иргэнийг өнөөдрөөс бэлтгэн, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлуудыг хийе. ЗХЖШ-тай хамтран соён гэгээрэл, нөлөөлөл, практик ажлыг шат дараатай хийх ёстой" хэмээлээ. Хуралдааны дараа тэд АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.