ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг гэр бүлийн таван хүн угаартаж амиа алдлаа

O.Admin
2 цагийн өмнө

Энэ сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өрх толгойлсон бүсгүй дөрвөн хүүхэд болон хамаатны гэрт нь хонохоор ирсэн хүүгийн хамт зургуулаа амиа алдсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. 

Бүсгүйн гэрт хэд хоногийн өмнө албаны хүмүүс шалгалт хийхэд утаа мэдрэгч нь хэвийн ажиллаж байсан бөгөөд ямар шалтгааны улмаас угаартсан, утаа мэдрэгч яагаад ажиллаагүй вэ гэдгийг шалгаж байгаа аж. Ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаа учраас иргэд та бүхэн угаар мэдрэгчээ шалгах, зуух, пийшингийн хэвийн байдлыг шалгахыг албаны хүмүүс анхаарууллаа.