ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх байгууллагын ариун цэврийн өрөө үнэгүй болжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-03

Иргэд гадуур явж байх хугацаандаа албан байгууллага, ресторан гэх мэтчилэн аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Энэ байдлыг Баянгол дүүрэг халж, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, ресторан, зоогийн газар, кафе, баар, гуанз, банк, үзвэр үйлчилгээ, эмнэлэг, 41 м2-аас дээш худалдааны танхимтай дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон бусад байгууллагын удирдлагуудад эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг /A/448/ дүүргийн Засаг дарга гаргажээ.

Ингэснээр иргэд хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Дээрх захирамжийн дагуу дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох байгууллагууд руу албан бичиг хүргүүлж эхэлсэн байна.