Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал "Зорчигч тээвэр-4" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 3,4-р хороолол-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь "Би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Гомдлын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.