"И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах талаар уулзалт хийлээ. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний системийг E-Mongolia системтэй холбох, цахимжсан үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм.
Өнөөдрийн байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний бүртгэл, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган, шийдвэрлэлт, иргэний харьяалал, олон улсын болон гадаадын улсын ТББ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт авах 10 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломж бүрдсэн. Цаашид уг үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртээмжтэй хүргэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.