“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд нэгтгэлийн удирдлага, хэлтэс, баазын дарга нар, захиргааны болон инженер техникийн ахлах ажилтнууд оролцов. Энэ үеэр 2018 оны 3 дугаар улиралд хэлтэс, албадын хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан юм.
Тээвэрлэлт үйлчилгээний албаны ажилчид өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 285 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, угаалга цэвэрлэгээ хийн, нийтийн тээврийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан зэрэг олон мэдээллийг өгсөн.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлтэс, бааз, албадын дарга нарт чиглэл өгсөн. Хүний нөөц бүрдэлт, санхүү, бүртгэл, хангамжийн чиглэлд анхаарч, нийт ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлж, хяналтыг сайжруулан хуульд нийцүүлэн ажиллах хэрэгтэй.
Засварчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тэмцээн уралдаан зохион байгуулж, сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай зэрэг үүрэг даалгаврыг өглөө.