ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан гэр бүлийн талаар ташаа мэдээлэл цацсан хоёр этгээдийг шалгаж байгаа

O.Admin
5 цагийн өмнө

Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн таван хүн, тус айлд хонохоор ирсэн нэг эмэгтэй хүүхэд нийт зургаан хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ гэр бүлээс цор ганцаар амьд үлдсэн цэрэгт явсан хүү нь өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр олон нийтэд хандан мэдээлэл хийж, эцсээ хүртэл ээж дүү нарынхаа төлөө явна хэмээн мэдэгдсэн бөгөөд өдгөө Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөллийн үйлчилгээ авч буй.

Тэгвэл уг хэргийг улс төрийн зорилгоор сошиал орчинд гаргаж, хүүгийн ээжийг архины хамааралтай, хүүг өөрөө хулгайч гэх мэтээр худал мэдээлэл цацсан асуудалд хоёр хүнийг шалгаж буйг өнөөдөр Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллээ. Тэрбээр, "Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээллийг Цагдаагийн байгууллагаас гаргасан мэтээр олон нийтэд цацсан Б гэгч хоёр этгээдийг сэжиглэн шалгаж байна. Цаашлаад прокурор, шүүхэд шилжинэ" гэв. Харин хүүд нөхөн олговор олгох эсэх асуудлаар тодорхой мэдээлэл байхгүй байна гэлээ.