ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нуурт аав, хүү хоёр живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

O.Admin
14 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Эх хар усны рашаан” /аймгийн төвөөс хойд зүгт 160-км, сумын төвөөс 75 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км-т/ гэдэг газар “Санота” загварын суудлын автомашинтай Ренчинлхүмбэ сумын харьяалалтай хоёр иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрхрүү ороод живсэн тухай дуудлагыг 2025.03.09-ний өдрийн 04:30 цагт хүлээн авсан аж.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн газар, нутгийн иргэн нийт 18 албан хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харъяат 2 буцалтгүй нэрвэгдэгчийг нуурын эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.