Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагджээ. Хүүхэд 2025 оны гуравдугаар сарын 01-04-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.
Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу