Улсын онцгой комиссоос Булган аймагт цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах болон Булган аймгийн ОБГ-ын удирдлагууд оролцлоо.
Улсын онцгой комиссоос ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, Хурандаа З.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Хурандаа Ц.Нямбаяр нар оролцож мал аж ахуй, өвөлжилт, хаваржилт, салхи шуурга, мөс цөмрөх, ой хээрийн түймрийн талаар цаг үеийн мэдээлэл хийж, ой хээрийн түймэртэй тэмцэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.