ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1XBET-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлав

O.Admin
1 өдрийн өмнө

1XBET-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Дамжин нэвтэрдэг хууль бус домэйн хаягуудыг хаах ажлыг Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрчимтэй хэрэгжүүлж байна.

Иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалж цахим бооцоот, мөрийтэй тоглоомын сөрөг үр дагавраас сэргийлэх нь төрийн үүрэг, хариуцлага юм" хэмээсэн аж. Мөн онлайн тоглоомын дэлхийн аваргад оролцож буй Монголын баг тамирчид 1XBET-ийг сурталчилсан өмсгөл өмсөж болохгүй гэдгийг мэдэгдлээ.