ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цалинтай ээж"-ийн мөнгийг 500 мянга болгох боломжгүй

O.Admin
2025-03-27

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүүхдээ гурван нас хүртэл сард 50 мянган төгрөг аваад гэртээ хүүхдээ хараад сууна гэдэг эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч асар их боломжийг энэ цаг хугацаанд алдаж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Цалин гэж нэрлэж байгаа бол “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг ядаж сард 500 мянган төгрөг болгох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Тооцоололгүйгээр ийм мэдэгдэл хийж болохгүй. Д.Үүрийнтуяа гишүүн эдийн засагч хүн ийм тооцоо судалгаагүй мэдэгдэл хийгээгүй байх. Нэрийг нь өөрчлөх асуудал ярьсан болов уу. “Цалинтай ээж” гэж хэлэхээс илүү хүүхдээ асрахад нь өгч байгаа дэмжлэг гэдэг ч юм уу, тийм байдлаар явах ёстой болов уу. Инфляци өндөр, төсвийг алдагдалгүй баталснаар төсвийн орон зай бага байх үед ийм зүйл ярих нь дэмий байх. Ер нь богино хугацаанд авах уу, урт хугацаанд авах уу гэдэг хугацааг ярих ёстой юм билээ.

Цалинтай ээжийг халамж гэж ойлгохгүй байгаа. Хүн амаа өсгөх хүрээнд байх ёстой. Тэгэхээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийг халамж гэж харахгүй байна. Нэгэнт төсвийн орон зай бага учраас гурван жилд сар тутам 50 мянган төгрөгөөр авах уу, эсвэл нярай үед нь 150 мянган төгрөгөөр олгох уу гэдгийг тооцох ёстой. Тиймээс биш сэтгэл хөөрлөөр 500 мянган төгрөг олгоно гэж ярьж болохгүй” хэмээлээ.