ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Капитал, Чингис хаан банкууд 74 тэрбумын өр авлагаа барагдуулжээ

O.Admin
2025-03-28

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдсоны дараахан "Капитал" банк, "Чингис хаан" банкинд алдагдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж авахаар прокурорын байгууллагад албан ёсоор гомдол гаргасан билээ. 

Дээрх банкууд 207.77 тэрбум төгрөгийн өр барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар 47 орчим тэрбум төгрөгийг барагдуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байгаа аж.

Тэгвэл Л.Энх-Амгалан сайд Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтохтой уулзаж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай хадгалах, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хариуцлагатай, ил тод, хараат бусаар удирдах, эрхзүйн орчныг нь сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.