ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Эрхэмбаатар: 2024 онд улсын хэмжээнд 30.977 автомашины осол бүртгэгдсэн

O.Admin
2025-04-08

Өнгөрсөн гуравдугаар сард Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллажээ. 

Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай автозамд хяналт шалгалт хийж, нийт 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан аж.

Гэсэн ч ослын тоо буурахгүй байгааг албаны хүн онцоллоо. Статистик хэлэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж, үүнээс 2520 хүн хөнгөн болон хүндээр бэртэж, гэмтэж, 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан. Иймд даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм гэдгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар онцоллоо.