ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эгэл иргэдээ эрүүдэн шүүдэг Б.Хурц Тайваньд консул болох уу

O.Admin
1 өдрийн өмнө

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд Европын холбооны нутаг дэвсгэрт хүний эрхийг онц ноцтойгоор хохироож, хүн хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 2010 онд Их Британийн Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагт баривчлагдаж байсан Б.Хурцыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа суллуулж, хамтран хуулийн хонгил үүсгэн олон арван гэм зэмгүй иргэд, төрийн албан хаагчдыг эрүүдэн шүүж хэлмэгдүүлэн яллаж байлаа. Тэд хамтдаа олон залуусын амь амьдрал, эрүүл мэнд, ажил алба, бизнесийг нь дээрэмдэн хохироосныг УИХ-ын хэд хэдэн удаагийн сонсгол ярилцаж, цаашлаад Монголын шүүх тогтоосноор эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан билээ.

Тэгвэл олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлдээ баривчлагдаж байсан, иргэдийг хилс хэргээр эрүүдэн шүүж, амь нас, эрүүл мэнд, нэр төрийг нь хохироосон гэмт үйлдэлдээ Монгол Улсын гурван шатны шүүхээс хоригдох ял авч байсан ялтан Б.Хурц гэгчийг Тайвань улсад төлөөлөгчийн газарт томилох талаар ярьж байгаа талаар олон улсын хэвлэлээр бичиж эхэлжээ.

Хүний эрхийг ноцтой зөрчдөг, эрүүдэн шүүх гэмт хэргийн ялтан Б.Хурц гэгчийн хувийн өс хонзонд хэлмэгдсэн олон иргэдийн гомдол тасраагүй байхад Монгол Улсыг төлөөлөх дипломат албанд томилох тохироо хийгдэж байгаа нь Ц.Элбэгдоржийн “хонгил” Монголын төрийн томилгоог хянасаар байгааг харуулж байгаа хэрэг бус уу.

Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгост суух Элчин сайдаар Б.Хурцыг томилсон боловч Солонгосын тал удаа дараалан хүний эрхийг зөрчсөн, бусдыг эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнийг хүлээж авахаас татгалзаж байсан түүхтэй. Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүний эрхийг эрхэмлэн хамгаалдаг Тайвань улсад эрүүдэн шүүгч Батын Хурцыг томилох гэж байгаагийн цаад учир юу вэ. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2010/11/06/world/asia/06mongolia.html