ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт электрон тамхи худалдан борлуулахыг хоригложээ

O.Admin
1 өдрийн өмнө

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хоригложээ. 

Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн арванхоёрдугаар чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна.

Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай судалгааг явуулахад хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь гаргасан байна. Тус тогтоолыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлснээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.