ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Баатархүү: Хангайн бүсийн 18 цэгт сүлжээ оруулна

O.Admin
1 өдрийн өмнө

Мэдээлэл, технологи харилцаа холбооны салбарт хангайн бүсэд хийх ажлынхаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр, "Хөдөөгийн алслагдсан багуудад интернетийн дэд бүтцийг сайжруулах санал Засаг дарга нараас их ирж байна. Хангайн бүсэд энэ жилийн тухайд 18 цэгт хөдөлгөөнд холбоог сайжруулна. Сумдын интернет хүрэлцээ муутай, багтаамж багатай байгаа нь үнэн.

Тэгвэл өнөө жил бүх сумдын интернетийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлснээр сумын эмнэлэгт хэвтэж буй хүмүүс, сурагчид Улаанбаатар хотод байгаа юм шиг цахим үйлчилгээ авч чадна. Мөн гарааны компани, залуусын технологийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаач гэж байна.

Бид Архангай аймгийн төвд залуучуудын мэдээллийн технологийн бүсийн төв байгуулах талаар судалж байгаа. Мөн Хүннү хотод ухаалаг хот байгуулах тэр дундаа дата төв, өгөгдөл боловсруулах төв байгуулж, экспортлох боломж байгаа гэж харж байгаа. Хувийн хэвшил таатай ажиллах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бүс нутагт тэр дундаа бүсчилсэн хөгжлөөр орлогын ялгааг багасгах учиртай.

Тэр дундаа хөдөө орон нутаг, хотод амьдарч буй хүмүүсийн эдийн засгийн ялгааг арилгах ёстой юм. Мөн орон нутагт амьдарч буй компаниуд татварын хөнгөлөлт эдлэх ямар боломж буйг ярилцъя. Хөдөө ажиллаж буй мэдээллийн технологийн компани заавал Улаанбаатар хотод очихгүйгээр виртуал бүсэд бүртгүүлснээр татварын болон татварын бус боломжийг бүрдүүлэх боломж нээгдэх юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.