Гоо сайхны үйлчилгээ, хагалгаа хийдэг “Синдрелла” эмнэлгийн хохирогчид өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө хэмээн сэтгүүлчдийг цуглуулсан ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа хэмээн мэдээлэл өгөхөө түр хойшлуулахаар болжээ.
Энэ талаар хохирогчдын өмгөөлөгч н.Минжмаа “Манай үйлчлүүлэгчид өнөөдөр мэдээлэл өгөхөөр байсан ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас олон зүйл ярьж болохгүй юм байна. Цагдаа болон прокурорын байгууллагаас мэдээлэл хийх зөвшөөрөл өгөөгүй учраас түр хугацаанд хойшлуулж байна. Албан ёсоор зөвшөөрөл ирсний дараа бид тухайн асуудлаар мэдээлэл өгнө өө.
Баянзүрх дүүргийн прокурорын газарт бид хүсэлтээ өгсөн ч хуулийн хугацаанд хариу өгсөнгүй. Холбогдох зөвшөөрөл ирсний дараа бид албан ёсоор мэдээлэл өгнө өө. Хохирогчийн өмнөөс бид мэдээлэл өгч байгаа юм биш. Зөвшөөрөл өгсний дараа хохирогчийг олон нийтийн өмнө гаргаж ирнэ ээ. Эмнэлэгтэй тохирсон зэрэг асуудал бол байхгүй ээ. Хохирогчийн сэтгэл санаа тавгүй байгаа учраас олон дахин олны өмнө гаргаж ирэх боломжгүй байна” гэв.