ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн ажилтнуудад мэдээлэл өгч ажиллаж байна

O.Admin
19 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хэлтэстэй бөгөөд орон нутгийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд болон иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, мэдээллээр ханган ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Төв, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн ЭМД-ын хэлтсүүд тухайн аймгийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолууд болон холбогдох журмуудын талаар танилцуулга хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан, шимтгэлээ хэрхэн хялбар шалгах, хурдан шуурхай төлөх боломжуудын талаар мэдээлэл өгсөн байна.