ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Одонтуяа: 70 мянган га ойд хөнөөлт шавьжны устгал хийнэ

O.Admin
19 цагийн өмнө

Хангайн бүсийн гурван аймгийн ой модонд хөнөөлт шавьжны устгал хийхээр болсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн С.Одонтуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Байгалийн нөөц ашигласны төлбөр болох 33 тэрбум төгрөг орон нутагт орсон. Тэгэхээр манай яам хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлага тавьдаг. Цугларсан төлбөрөө эргээд байгаль орчноо хамгаалах чиглэлд зарцуулахгүй бол цөлжилтөд асар ихээр нэрвэгдэж байна. Архангай аймагт хуулийн хэрэгжилт маш сайн байгаа ч бусад аймаг, сумд хуулиа сайн хэрэгжүүлэхгүй байгаа.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг жишиг сум болгоод, олон улсын төсөл хэрэгжүүлээд сумын хогийн цэг ямар байх ёстой талаар жишиг гаргаад бусад сумд руу явуулсан. Аймаг одоо айл, өрх аж ахуйн нэгжээс авдаг тарифаа шинэчлээд, хувийн хэвшилтэйгээ хамтраад явах ёстой юм. Ийм жишгийг хэрэгжүүлсэн аймгууд амжилттай хогноосоо салж байгаа. Хувийн хэвшил зөв шийдлийг маш сайн гаргаж чаддаг. Гурван аймгийн тухайд ой мод ихтэй учраас энэ жил хөнөөлт шавьжтай тэмцэх чиглэлд төсөв чамгүй тавилаа. 70 мянган га талбайд шавьжны устгал хийнэ" хэмээлээ.