ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Болд гишүүн гомдолтой байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-05

УИХ-ын гишүүн  Л.Болд гомдолтой байна. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх үеэр “Өнөөдрийн томилгоо бол баярт үйл явдал биш. Зам тээврийн сайд асан С.Зориг хүний гарт амиа алдаад 20 жил болж байна. Одоогийн томилгоо ч гэсэн зам тээврийн салбарт аллага үйлдэгдсэний улмаас хийж байгаа зүйл. Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоог яарч сандарч хийх шаардлага байсан уу.

Бид чуулганы танхимд үг хэлж байхад цаана нь байнгын хороо хуралдаж байв. Засгийн газраас өргөн барьсан төсвийг хар. Сайдгүй учраас энэ салбарын төсөв 40 хувиар багассан. Харамсалтай нь Дарханы замаар явсан олон хүн хохирч байна. Гэтэл бид Азийн хөгжлийн банкинд найдаад сууж байна. Монгол Улс тусгаар  орон  юм бол төсөвтөө мөнгө суулгаад замаа зас л даа” хэмээн хэлсэн юм.