ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс дахь НҮБ-ын хүн амын сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

O.Admin
18 цагийн өмнө

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр /2025.05.15/ Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, ялангуяа технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ой тохиож буйд баяр хүргээд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн тухай мэдэгдлээ.

Уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Хяналт, үнэлгээ, тайлан хариуцсан шинжээч Т. Мөнхзул, Жендэрийн төслийн координатор Ч.Ангирагмаа болон ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал нар байлцав.