ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймагт болсон барилгын ослын улмаас гурван иргэн амиа алдсан гэв

O.Admin
6 цагийн өмнө

Тавдугаар сарын 17-ны өдрийн 16.50 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, Буянт багт баригдаж буй барилгаас хүн унаж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Цагдаагийн хэлтсээс бие бүрэлдэхүүн хэргийн газар очиж шалгалт явуулсан талаар өнөөдөр ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг хэлэхдээ “2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн баригдаж байсан 40 айлын таван давхар барилгаас 11 иргэн өргөгч төхөөрөмжтэй унаснаас гурван иргэн нас барлаа. Өргөгч төхөөрөмж дээш явж байх үед тросс тасарсан юм билээ. Хоёр иргэн газар дээрээ нас барсан. Нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байхдаа нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт мэдээж гарна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр, өөр мэдээлэл цацагдсан. Гурван хүн нас барж, гурван иргэний биеийн байдал хүнд ухаангүй, аймгийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэж байна. Үлдсэн таван иргэн мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан эсэх, тусгай зөвшөөрөл, барилгын үйл ажиллагааг хуулийн дагуу хянаж байсан эсэх асуудлуудыг шалгаж байна” гэв.