ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүрэгт трансформатор шатаж, таван автомашин бүрэн шатжээ

O.Admin
4 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт иржээ. 

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, таван автомашин бүрэн шатаж, нэг автомашин хайрагдаж, есөн мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.